Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2024-12-29 13:43:06

Зуншлагын байдал 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд хэвийн, 80 гаруй хувьд дунд зэргийн буюу гандуу зуншлагатай байна. Энэ жил баруун  өмнө болон зүүн  зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай,  сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой. Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

4  % нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)

6% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

30% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

15% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

45% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн 10 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 30  хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 60  гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Сум, багийн дүнгээр авч үзвэл: Алтанцөгц сумын нийт нутаг, Алтай сумын Хар нуур,Улаан хад,Ногооннуур сумын Цагааннуур,Базлаг, Ховд,Дэлүүн сумын  5 дугаар баг,Цэнгэл сумын 8 дугаар баг Хиагт,Толбо сумын 1,5 дүгээр баг,Баяннуур сумын Цагаан хөшөө, Хавтгай хашаа,Баясгалангийн тал,Нуурын хөвөө,Булган сумын  Хужирт, Сөнхөл, Улаанхус ,Сагсай сумын Хол-агаш,Цагаан асгат,Хар чулуут, Бугат сумдын ихэнх нутаг бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Ногооннуур сумын Ховд багийн хойд хэсэг,Баяннуур сумын Цагаан арал,Алтай сумын Бор бургас,Дэлүүн сумын 10,4,8 дугаар багууд Цэнгэл сумын 7 дугаар баг Долоон гатлага,Сагсай сумын Бөхөн ямаат,Булган сумын Булган,Жаргалант  багуудын нутгаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (улбар шар), Цэнгэл сумын  Шар говь,Загаст нуур,Цагаан түнгэ,Могойт, Бор бургас,Уст тохой ,Алтай сумын Бардам,Чихэртэй, Улаанхус сумын Жалпак,Хөхөхөтөл,Билүү,Ногооннуур сумын Асгатын өмнөд хэсэг, Улаан чулуу,Бугат сумын Улаан толгой,Сагсай сумын Уужим, Толбо сумын 2,3,4,6 дугаар багууд Сагсай сумын Хол-агаш,Цагаан асгат,Хар чулуу,Уужим,  Дэлүүн сумын 1,2,9,7 дугаар багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан дүнтэй байна.

Харин Улаанхус сумын Хөх-адар,Хулжаа,Согоог багуудын нутгаар бэлчээрийн даац 20 хувийн нөөцтэй гарсан бол Улаанхус  сумын Баянзүрх, Даян, Дэлүүн сумын 6 дугаар баг,Булган сумын Улаагчин ,Сайхан  багуудын нутгаар бэлчээр бага зэргийн хүрэлцээтэй гарчээ.

Зөвлөмж: Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллахыг зөвлөж байна.

 

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 оны 8-р сарын 2-р арав хоногийн тойм. 2023-08-11 1970-01-01 162
2022 оны 7-р сарын 3-р арав хоногийн тойм. 2022-07-21 1970-01-01 394
2022 оны 6-р сарын 3-р арав хоногийн тойм. 2022-07-04 1970-01-01 426
2022 оны 6-р сарын 2-р арав хоногийн тойм. 2022-06-23 1970-01-01 393
2022 оны 5-р сарын 3-р арав хоногийн тойм. 2022-06-02 1970-01-01 192
2022 оны 5-р сарын 2-р арав хоногийн тойм. 2022-05-23 1970-01-01 368
2022 оны 5-р сарын 1-р арав хоногийн тойм. 2022-05-11 1970-01-01 376
ХААЦУ-ын 2022 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээ. 2022-04-03 1970-01-01 358
ХААЦУ-ын 2022 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн тойм мэдээ. 2022-03-01 1970-01-01 420
ХААЦУ-ын 2022 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээ. 2022-02-22 1970-01-01 239
ХААЦУ-ын 2022 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн тойм мэдээ. 2022-02-11 1970-01-01 790
ХААЦУ-ын 2022 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн тойм мэдээ. 2022-01-21 1970-01-01 484
ХААЦУ-ын 2022 оны1-р сарын нэгдүгээр арав хоногийн тойм мэдээ. 2022-01-12 1970-01-01 496
ХААЦУ-ын 12-р сарын гуравдугаар арав хоногийн тойм мэдээ. 2021-12-22 1970-01-01 462
ХААЦУ-ын 12-р сарын нэгдүгээр арав хоногийн тойм мэдээ. 2021-12-13 1970-01-01 504
2021-2022 оны өвөл,хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн. 2021-11-12 1970-01-01 565
ХААЦУ-ын 11-р сарын xоёрдугаар арав хоногийн тойм мэдээ. 2021-03-02 1970-01-01 903
ХААЦУ-ын 2 сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээ 2021-02-23 1970-01-01 1330
ХААЦУ-ын 2 сарын нэгдүгээр арав хоногийн тойм мэдээ 2021-02-12 1970-01-01 1288
ХААЦУ-ын 1 сарын гуравдугаар арав хоногийн тойм мэдээ 2021-02-01 1970-01-01 1357
2019 оны 6 дугаар сарын 1-р 10 хоногийн ургамалжилтын төлөв байдал 2019-06-11 1970-01-01 1271
Баян-Өлгий аймгийн цасан бүрхэцийн зураг/2019.03.10/ 2019-03-12 1970-01-01
ХААЦУ-ын 6-р сарын хоёдугаар арав хоногийн мэдээний байдал: 2019-02-11 1970-01-01 1095
ХААЦУ-ын 1-р сарын гуравдугаар арав хоногийн мэдээний байдал: 2019-02-04 1970-01-01 1110
ХААЦУ-ын 1-р сарын хоёрдугаар арав хоногийн мэдээний байдал: 2019-01-22 1970-01-01 1085
Өвөлжилтийн байдал/2019.01.11/ 2019-01-14 1970-01-01
Баян-Өлгий аймгийн цасны байдал /2019 оны 1 дүгээр сарын 11-ний байдлаар/ 2019-01-14 1970-01-01
ХАА-н 1-р сарын нэгдүгээр арав хоногийн мэдээний байдал: 2018-12-21 1970-01-01 1125
Баян-Өлгий аймгийн цасан бүрхэцийн зураглал/2018.12.10/ 2018-12-14 1970-01-01
Зудын эрсдэлийн зураг 2018оны 12 дугаар сарын 10-ны байдлаар 2018-12-14 1970-01-01 2182
ХАА-н 11-р сарын гуравдугаар арав хоногийн мэдээний байдал: 2018-10-22 1970-01-01 1124
Баян-Өлгий аймгийн зуншлагын байдал /2018 оны 7дугаар сарын 11-ний байдлаар/ 2017-11-14 1970-01-01 1926
2017-2018ОНЫ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГИЙН ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-08-28 1970-01-01 3801
ХАА-н цаг уурын ажиглалтын мэдээ 2017-06-02 1970-01-01 2057